Хөдөлмөрийн цагаачдад хамгийн таатай улсаар Канадыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-04 10:40:11

МОСКВА. /TASS/. Хөдөлмөрийн цагаачдын дөрөвний нэг орчим нь Канад улсад ажиллахыг илүүд үзэж байна.


Түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэхэд таатай нөхцөл бүрдсэн орнуудад АНУ, Австрали, Герман улс багтсаныг “BCG” болон “The Network” компаниудын хамтран явуулсан судалгааны дүн харуулжээ.


Судалгаанд оролцогчдын 24 хувь нь хөдөлмөрийн цагаачдад хамгийн таатай орноор Канадыг сонгожээ. Өмнө нь 2014, 2018 онуудад явуулсан мөн ижил судалгаанд Канад улс гуравдугаарт жагсаж байсан аж. Тухайн үедээ нэгдүгээрт бичигддэг байсан АНУ 2020 онд хоёрдугаарт жагсжээ.


Судалгаанд оролцогчдын 20 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор шилжин суурьшихад таатай орноор АНУ-ыг сонгосон байна. Үүнээс гадна Австралийг мөн судалгаанд оролцогчдын 20 хувь нь сонгосон бол 19 хувь нь Германыг, 14 хувь нь Их Британийг илүүд үздэгээ илэрхийлжээ.


Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэх зорилгоор харийн орныг зориход бэлэн байгаа хүмүүсийн тоог 2014, 2018 оныхтой харьцуулахад илт багассан байна. 

Холбоотой мэдээ