Европт халдварын тохиолдол нэмэгдсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 12:57:03

МОСКВА. /Lenta/. Европын бүс нутагт коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал дордож буйд санаа зовниж буйгаа ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге илэрхийлжээ.


“Халдварын тохиолдол буурсны дараа хоёрдугаар сарын эхээр Төв болон Зүүн Европ, Балканд халдварын шинэ давлагаа дэгдэх шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварт өвчний хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн дэлхийн арван улсын 4 нь Европын бүс нутагт багтдаг улсууд байна” хэмээн Клюге цохон тэмдэглэв. 


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдварын 29 370 705 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Энэтхэгт 11 139 516 тохиолдол бүртгэгдсэнээр хоёрдугаарт, Бразил 10 647 845 тохиолдолтойгоор гуравдугаарт бичигдэж байна.

 

Холбоотой мэдээ