34 хүнд төрийн одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-03 15:33:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, аймаг орон нутгийнхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэр бүхий 34 хүнд өнөөдөр төрийн одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын дарга О.Батжаргал, Мэргэд цогцолбор сургуулийн захирал Н.Норгинханд, БТСГ-ын самбо, жудо бөхийн дасгалжуулагч Б.Очир нар энгэр мялаасан бол “Алтан гадас” одонгоор 16, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 15 хүнийг шагнан урамшуулав. Шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ