Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-02 00:40:20

Увс/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс дөнгөж сая хуралдаж, 2021 оны 3-р сарын 3-ны өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо. 


Учир нь 2021 оны 2-р сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс 2-р сарын 28-ны өдөр коронавирусний халдвар илэрсэн ба түүнтэй ойр харьцсан иргэн тухайн өдөр Улаангомд ирээд тусгаарлагджээ. Иймээс Улаанбаатар хотод халдвар батлагдсан иргэний ойрын хавьтлыг тодорхойлж, тусгаарлан шинжилгээ авахаар Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. 



Холбоотой мэдээ