Жилийн 9 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-10 14:41:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт Өрхийн болон Бичил бизнесийг дэмжих зээлийг энэ сарын наймнаас олгож эхэллээ. Энэ зээлэнд зориулж Баян-Өндөр, Жаргалант суманд 450 сая төгрөг төсөвлөгдсөн байна.

Уг зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлж байгаа юм. Эл зээл нь жилийн есөн хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай бөгөөд эхний жил зөвхөн хүүгийн төлөлт хийх аж.

Баян-Өндөр сумын иргэн 15 хүртэлх сая, Жаргалант сумын иргэн 10 хүртэлх сая төгрөгийг зээлэх боломжтой. Энэ зээлд хамрагдахыг хүссэн 50 гаруй төсөл аймгийн АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст ирсэнийг  Төрийн болон Хаан банкинд хүргүүлсэн байна. Дээрх банкууд ямар төсөлд зээл олгохоо шийдэх юм.

Өрхийн болон Бичил бизнесийг дэмжих зээлийг энэ жил анх удаа Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 суманд олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийт 47 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ. Орхон аймагт зээлд хамрагдахыг хүссэн өргөдөл, төслийн дийлэнх нь оёдол, гар урлал, жимс, ногоо боловсруулахад чиглэгдсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ