Тусгай үүргийн онгоцоор 96 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 21:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 13.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор Казакстан Улсаас 95, Узбекстан Улсаас 1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо иржээ. Эх орондоо ирсэн иргэдийн 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай байв.


Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарласныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ