Жаргалантын постоор орж ирж буй иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-26 18:19:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 25-нд Улсын Онцгой комисс 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал зохион байгуулах үеэр Эрүүл мэндийн сайд түргэвчилсэн тестийн шинжилгээг үнэ төлбөртэй авах түр журмыг дахин нарийвчлан судалж, боловсруулах шаардлагатай хэмээн үзэж төлбөр авахыг зогсоосон юм.

Тус журмын дагуу хоёрдугаар сарын 8-наас халдвартай бүсээс аймаг, орон нутаг руу зорчих иргэдээс түргэвчилсэн тестийн шинжилгээг төлбөртэй авч байсан юм. Тэгвэл дээрх хурлаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос Орхон аймгийн Жаргалант сумын постоор орж ирж байгаа иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.  

 

 

Холбоотой мэдээ