Хөдөө аж ахуйн салбарын аваргуудын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-26 14:32:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас энэ сарын 24, 25-ны өдрүүдэд хөдөө аж ахуйн салбараас шалгарсан аймгийн аваргууддаа шагналыг гардууллаа.

Нүүдэлчин монголчуудынхаа өв соёлыг хадгалж, мал маллах арга ухаан, туршлагаараа тэргүүлсэн, мөн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гаргаж, аймгийнхаа ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангаж байгаа нэр бүхий 91 хүн “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга фермер”, “Аймгийн аварга саальчин”-аар шалгарчээ.

Жил бүрийн сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгаруулж хүндэтгэл үзүүлдэг, эрхэм хүндтэй шагналыг нь малчны хотонд нь гардуулан өгдөг уламжлалтай. Гэвч сүүлийн хоёр жилд халдварт цар тахлаас шалтгаалан Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд шагналыг гардуулж байгаа юм.

Холбоотой мэдээ