Сурагчдад гар угаах, амны хаалтаа зөв зүүх мэдлэг олгов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-02-25 17:21:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Амны хаалтаа зүүе-Гараа угаая" аяны хүрээнд аймгийн ЭМГ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гар угаах, амны хаалтаа зөв зүүх талаар мэдлэг олгох сургалтыг хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулав.


Энэхүү сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэмжлэгээр зохион явуулсан бөгөөд сургалтын үеэр оролцогч хүүхдүүдэд "Гарын эрүүл ахуйн багц” олголоо. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Маскаа зүүе-Гараа угаая” аяныг Говь-Алтай аймагт өрнүүлж байгаа билээ. 


Холбоотой мэдээ