Зочид буудлын салбарын орлого 55,9 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 15:10:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зочид буудлын салбарын орлого 2020 онд 131.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 166.4 (55,9 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Үүнд 3 болон түүнээс дээш одтой буудлын орлого 150.0 (64,7 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудлын орлого 13.8 (23,1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.


Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 15.5 пунктээр багасаж, харин 2 одтой зочид буудлын орлого 0.7 пункт, зэрэглэлгүй зочид буудлын орлого 14.8 пунктээр өслөө.


Зочид буудлын салбарын орлого өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 30.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлынхаас 1.3 (4,1 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хүлээж авсан зочид 2020 онд 391.5 мянга болж, өмнөх оныхоос 591.4 (60,2 хувь) мянгаар багасав. Нэг зочинд ногдох дундаж орлого 2020 онд 335.7 мянган төгрөг болж, өмнөх оныхоос 32.6 (10,8 хувь) мянган төгрөгөөр өсжээ.

 

Холбоотой мэдээ