“Clubhouse” “Android” үйлдлийн системд зориулсан программ бүтээж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-25 10:32:13

ВАШИНГТОН. /CNBC/. “Clubhouse” нийгмийн сүлжээ “Android” үйлдлийн систем дэмждэг ухаалаг гар утсанд зориулж программ бүтээж эхэллээ гэж “CNBC” телевиз мэдээлжээ.


Тус телевиз “Android” үйлдлийн системийн программ хөгжүүлэгч Мопев Огундипегийн “Twitter”-ийн жиргээнд үндэслэн ийм дүгнэлт хийжээ. "Өнөөдөр миний “Clubhouse” дахь анхны өдөр байлаа. Хэрэв та бүхэн намайг мэддэг бол "iOS"-д зориулсан программуудын талаарх миний бодлыг мэдэх байх. Тиймээс үдэшлэгийг “Android” дээр авчрах багт нэгдэх болсондоо баяртай байна" гэж Огундипе бичсэн байна.


“Clubhouse” нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Нийгмийн уг сүлжээнд зөвхөн хэн нэгэн урьсан тохиолдолд нэвтэрч, ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр "өрөө" нээж, санал бодлоо солилцдог байна. Одоогоор нийгмийн уг сүлжээг зөвхөн “iOS” үйлдлийн систем дэмждэг ухаалаг гар утас эзэмшигчид ашиглах боломжтой юм.


 


Холбоотой мэдээ