"Сүү” ХК 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-24 17:37:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сүү” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 7.36 төгрөг буюу нийт 2,5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Ногдол ашгийг 2021 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн 12 дугаар сарын 31-ний дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 

Мөн "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 155.89 төгрөг буюу нийт 1,6 тэрбум төгрөгний ногдол ашиг тараахаар боллоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тогтоон, 10 дугаар сарын 11-ний өдөр "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 


Түүнчлэн "Талын гал” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг буюу нийт 34,7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Ногдол ашгийг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 


Холбоотой мэдээ