Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хамгийн дулаан, Завхан аймгийн Отгон суманд хүйтэн байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 15:29:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны агаарын үнэмлэхүй их температур нэгдүгээр сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +5,8, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон суманд -47,2 хэмд хүрчээ.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ оны 1 дүгээр сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Завхан аймгийн Баянтэс суманд 11,7 мм-т хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Салхины үнэмлэхүй их хурд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар түр зуур 33 м/с-д хүрсэн бол цасны үнэмлэхүй их зузаан өнгөрсөн сарын 31-ний байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 17,0 см байлаа.

Холбоотой мэдээ