Цагдаагийн газарт өмнөх долоо хоногт 82 төрлийн гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-02-22 18:55:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 2 дугаар сарын 16-наас эхлэн бүх төрлийн архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн. Тэгвэл үүнээс хойших хугацаанд нийт 14 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл 13 үйлдэгдэж, хүний амь эрсэдсэн гэмт хэрэг нэг гарчээ. Өөрөөр хэлбэл архины хорио тавигдсанаас хойш Цагдаагийн газарт бүртгэгдэх гомдол, мэдээллийн тоо өссөн байна.

Мөн дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14,  зам тээврийн осол гурав, бусдын биед гэмтэл учруулсан 12, хулгайлах гэмт хэрэг дөрөв бүртгэгдэж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл нэмэгджээ. 

Аймгийн хэмжээнд долоо хоногт буюу 2 дугаар сарын 14-21-ний хооронд Цагдаагийн газарт нийт 82 төрлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэний 16 нь гэмт хэргийн шинжтэй байна.  

Холбоотой мэдээ