Сурталчилгааны нээлтээ аймгийн төв талбайд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-10 02:02:01

Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо тус намаас УИХ-д нэр дэвшээд, нийслэл хотоос ирсэн Х.Баделхан, Г.Солтан, А.Тлейхан нарыг өчигдөр өглөө Өлгийн нисэх буудал дээр угтан авлаа.

Угтах уулзалтанд хэдэн зуун хүн оролцож, улс төрийн сонгуульд нэр дэвшигч эрхэмүүдэд сүү, хадаг, идээний дээж, цацал, цэцэг өргөн барьж хүндэтгэл үзүүлэв. Энэ бол Үндсэн хууль, төр засаг, иргэдийн эрх чөлөөнд зориулсан хүндэтгэл юм гэж тус намын сонгуулийн штабын дарга Б.Зархум ярилаа.

Сонгуулийн сурталчилгааны нээлтийн цуглааныг АН энэ сарын 11-нд, МАН 12-нд Өлгий хотын төв талбай дээр ёслол төгөлдөр хийхээр товлосон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ