Замын цагдаагийн тасаг хүчин чадлаа нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-09 21:49:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас энэ сарын 8-ны өдөр Замын Цагдаагийн тасагт 150 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин, тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Цагдаагийн байгууллагын 95, ЗЦТ-ийн 80 жилийн ойг угтан олгосон энэ хөрөнгө оруулалтад 80 сая төгрөгийн эргүүлийн гурван машин, 12 сая төгрөгийн явуулын пост, 65 сая төгрөгийн  "POLICE READER", бэлэн бус мөнгөний торгуулийн машин багтжээ. Урьд нь тус тасаг эргүүлийн хоёр машинаар ажил албаа залгуулдаг байсан бол одоо авто машин, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа.

Тасгийн дарга н.Батбаяр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тусламж дэмжлэг үзүүлсэн орон нутгийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид ард иргэдийн амар тайван байдлыг хангахын төлөө улам хичээнгүйлэн ажиллахаа хэлсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг


 

Холбоотой мэдээ