Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх сарын нэгэн хүртэл хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-22 13:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод маргаашаас хөл хорионы дэглэм цуцлах ч хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн гуравдугаар сарын нэгэн хүртэл хязгаарласан хэвээр байна.


Түүнчлэн, хилээр орж гарах зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдээ татан авах ажлаар үргэлжилж, улсын хилийг бусад тохиолдолд гуравдугаар сарын 31 хүртэл хязгаарласан хэвээр байх юм.


“Учир нь нийслэл Улаанбаатар хот коронавируст халдварын голомттой, эрсдэлтэй хэвээр байгаа. Иймд цар тахлын халдварыг хөдөө орон нутагт тараахгүй байх, өнгөрсөн 12 хоногт нийтийн дунд хийсэн шинжилгээгээр илэрсэн тархварын нууц үеийг тооцоолсны үндсэн дээр ирэх сарын 1 хүртэл хүндэтгэх шалтгаанаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Харин Улаанбаатар хотын пост хүртэл явах боломжтой”-г Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дурдлаа. 

Холбоотой мэдээ