Архивын улсын үзлэг 92,8 хувьтай ”хангалттай” шалгагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-09 21:47:35

Хууль зүйн сайдын 2016 оны А/43 дугаар тушаалаар дагуу төрийн архивын улсын үзлэгийн ажлын хэсэг Ховд аймагт өнгөрсөн 5 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний  өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасагт  улсын үзлэг явууллаа.

Үзлэгт аймгийн Төрийн архивын тасгаас гадна Булган, Алтай  сумын Засаг даргын Тамгын газар хамрагдаж, нийт дүнгээр 92,8 буюу маш сайн  хангалттай гэсэн үнэлгээтэй дүгнэгджээ.        

Архивын тасагт энэ хугацаанд нийтдээ архивын лавлагаа хүссэн 240 хүнд архивын магадлагаа, лавлагаа олгоод байна.

 Хууль зүйн зөвлөгөө хүссэн 11 иргэнд зөвлөгөө өгөөд байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ