НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2021 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Сугалааны
тохиролд оролцохын тулд 2021 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх
хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар
сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд
бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.