Нэг суманд нэг ажил хэрэгжүүлэхээр тусгажээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-02-19 17:24:53

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр баримтлах бодлогодоо нэг суманд нэг ажил, аймгийн төвийн нэг багт нэг ажил хэрэгжүүлэхээр тусгажээ.

Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн орон сууцны засвар үйлчилгээ, хил хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тодорхой бүтээн байгуулалтын ажил багтах аж.

Нийт 17823.1 сая төгрөгийн 40 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 8547.4 сая төгрөгийг тус онд санхүүжүүлэхээр тооцжээ.

Холбоотой мэдээ