"Ногоон бүсийн - Түр үнэмлэх" олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-19 19:37:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Цагаан хаданд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүртгэж "Ногоон бүсийн - Түр үнэмлэх" олгож эхэллээ.

Уг ажлыг аймаг, сумын Онцгой комиссоос зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд суурин 1000 иргэн, нүүрс тээврийн жолооч 6000 хүнд "Ногоон бүсийн - Түр үнэмлэх" олгох аж. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад нь Гашуунсухайт хилийн боомтын наад тал юм. Тухайн бүс нутагт нүүрс буулгалтын цэгүүдээс гадна хоолны газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд олон бий. Нэг ёсондоо боомтын наад талын хүн ам төвлөрсөн суурин гэж хэлж болно. Ханбогд сумын Хайран багт харъяалагдах бөгөөд хөдөлгөөнт хүн амын төвлөрөл бүс билээ. Эндээс олон хүн амь амьжиргаагаа залгуулдаг. Улс оронд "Ковид -19" халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед тухайн бүсэд амьдарч байгаа иргэдэд "Ногоон бүсийн - Түр үнэмлэх" олгож байгаа аж.


Холбоотой мэдээ