Салхи 16 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 15:37:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 20,21-нд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

20-нд хангайн уулархаг нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20, 21-нд хээр тал болон говийн нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах юм байна. Бусад хугацаанд 5-10м/с.

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан. Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ