Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 739 хүн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-09 14:56:02

2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг  энэ сарын 15-наас 19-ны хооронд  зохион байгуулах хуваарь гараад байна. Дорноговь аймагт энэ жил элсэлтийн шалгалт өгөхөөр 675 сурагч, 2016 оноос  өмнө төгссөн 51 төгсөгч, МСҮТ-ийн 13 сурагч, нийт  739 хүн  бүртгүүлжээ.

Зургадугаар сарын 15-нд монгол хэл бичиг, монгол улсын түүх, 16-нд хими, англи хэл, газар зүй, 18-нд математик, биологи, монгол хэл, 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтыг тус тус авна.

Шалгалтыг  нийт 35 хянагч багш Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургууль дээр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн шалгалтыг Хатанбулаг дахь Сулинхээрийн гэрээт цэрэг, Эрдэнэ сумын Улаан-Уулын отрядын гэрээт цэрэг, Онцгой болон Цагдаагийн зарим албан хаагч өгөхөөр бүртгүүлжээ.

Шалгуулагчид шалгалтын үеэр бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, цахим үнэмлэх зэргийг бэлтгэсэн байх шаардлагатай аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ