Хүнсний ногооны хангамж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-17 11:53:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар өнгөрсөн онд хураан авсан ургацаар тооцоход аймгийн нийт хүн амын гурил, төмсний хэрэгцээ бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 28.6 хувиар хангаж байна гэж мэдээллээ. Хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо хангаж байгаа түвшин өмнөх жилийнхээс 9,7 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр 11 сумын өрхийн тариаланчдын дунд үйлчлэх тракторыг дагалдах тоног төхөөрөмжөөр хангажээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд төмс 5401,6, хүнсний ногоо 1873,3 тонныг хураан авч, өмнөх оныхоос төмс 31,3, хүнсний ногоо 53,9 хувиар илүү хураан авсан гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар дүгнэж байна.

Холбоотой мэдээ