Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-09 12:53:07

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж хуулийн дагуу шударгаар өрсөлдөж амжилттай ажиллахыг хүслээ.

Тус аймагт аймгийн ИТХ-д АН, МАН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн 4 намын 113 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 5 хүн хуулийн хугацаанд нэр дэвшигчийн үнэмлэхээ гарджээ. Одоо тус сонгуулийн хороо нэр дэвшигчдийн ухуулагч, менежер, шадар туслагчдын материалыг хүлээн авч байна. Мөн өнөөдөр тойргийн болон хэсгийн хороодын санал авах байранд ажиллах хүмүүст сургалт зохион байгуулж байна.

                                                                                            Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ