Эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлж байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-02-16 13:30:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 10,402.0 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,638.4 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасжээ.


Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар багассаныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим сайтад мэдээлэв.


Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:


Уул уурхайн салбараас               2,522.9 тэрбум төгрөг буюу 24.3хувь,

Газрын тосны салбараас            102.8 тэрбум төгрөг буюу 1.0хувь,

Тусгай зөвшөөрлийн төлбөр       32.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,

Бусад орлого                               14.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувь байгаа юм.

Холбоотой мэдээ