Эхний ээлжинд “Файзер”, “Астразенека” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-16 10:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Керри Гиинтэй энэ сарын 15-нд цахимаар хуралдаж, коронавирусний вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын тухай мэдээлэл солилцлоо.


Тус хөтөлбөрийн хүрээнд, “Файзер” вакцины 25 мянга 740 тун, “Астразенека” вакцины 163-276 мянган тунг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.


Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа ахлах менежер Керри Гиин илэрхийллээ.

Холбоотой мэдээ