Нийслэлд коронавируст халдварын таван голомт идэвхтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-15 11:30:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод сүүлийн үед коронавируст халдварын хэд  хэдэн голомт идэвхтэй байна.


Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа УОК-ын хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тухайлбал, СБД-ийн 116 дугаар сургуулиас хамааралтай голомтод 14, “Монгол шир” ХК-ийн ажилчдаас гаралтай халдварын тохиолдол 135 болжээ. Мөн Нийслэлийн “Амгалан” амаржих газартай холбоотой халдвар 69, Наркологийн төв эмнэлэг, “Цахиур төмөр” эмийн сантай холбоотой 69, “Си Жи Эс” эмнэлэгтэй холбоотой 18 тохиолдол гэхчлэн гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдварын тохиолдлууд илэрч байгаа аж.

 

Түүнчлэн 21 дүгээр хорооллын худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Микс пицца, “X апартмент”, “Элизабет” хотхонд гарсан халдварын тхоиолдлын хүрээ хязгаар тогтоогдож хяналтад орж эхэлжээ.

 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал өчигдөр 1946 хүн байсан бол 290 хүний хяналт тандалтын хугацаа дууссан байна. Өчигдрийн шинэ тохиолдлууд нэмэгдэж ойрын хавьтал нийт 788 тохиолдол болжээ. Харин хоёрдогч хавьтал 1433 хүн байгаа аж.

Холбоотой мэдээ