"Таван толгой түлш” ХК-ийн угаасан нүүрсний нөөцийг нэмэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 22:03:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсийн ажилтай өнөөдөр танилцлаа.


Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх  чиглэлд  анхаарч ажиллахаар болов.  Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээврийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон.  Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн ажил хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм.


Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол их юм. 

Холбоотой мэдээ