“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 30 мянга гаруй хүнийг хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-11 15:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеэр зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.


Энэ сарын 11-23-ныг хүртэл үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.


Коронавируст халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгосон айл өрхийн нэг гишүүн хамрагдах юм.
 

2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 14:30 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт 30.474 хүнийг хамруулаад байна.

Тухайлбал:

 • Багануур -79
 • Баянзүрх -5686
 • Баянгол -4394
 • Хан-Уул -2763
 • Чингэлтэй -3743
 • Сүхбаатар -2579
 • Сонгинохайрхан -9343
 • Налайх -1809 хүн шинжилгээнд хамрагджээ.

Холбоотой мэдээ