НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хорооны 59 дүгээр чуулганд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хорооны 59 дүгээр чуулган энэ сарын 8-17-нд "Тогтвортой хөгжилд хүрэх нийгмийн тэгш шилжилт: нийгмийн хөгжил болон бүх нийтийн сайн сайхан байдалд цахим технологийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд цахимаар болж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ сарын 9-нд зохиогдсон “Тогтвортой хөгжил, түүний нийгмийн хэмжигдэхүүнийг хэрэгжүүлэх 10 жилийн үйл ажиллагааны хүрээнд цар тахалтай дасан зохицож, тогтвортой байдлаа хадгалан давахад олон талт хамтын ажиллагааг дэмжих нь” сэдэвт Сайд нарын түвшний форумд оролцов.
Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хүн ам, цахим шилжилт, цар тахлын үед хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Чуулганы хүрээнд зохиогдох хуралдаан, салбар хуралдаанд ХНХЯ-ны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож байна.