Дарханд тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-08 19:20:48

Дархан-Уул аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын улсын үзлэг явуулах хугацааг энэ сарын 17-нийг дуустал үргэлжлүүлэхээр сунгав.

Тус аймаг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээ улсын үзлэгт бүрэн оруулж бүх төрлийн татвар хураамжийг бүрэн хураахын тулд техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг энэ сарын 17-ны өдрийг дуусталх хугацаагаар сунгах тухай аймгийн Засаг даргын А/200 дугаар захирамж гарчээ.

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дутуу төлөлтийг хурааж барагдуулах хяналт шалгалтыг ирэх 18-ны өдрөөс эхлэн он дуустал зохион байгуулахаар болжээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ