Төрийн дээд одонгоор зарим хүмүүсийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-10 17:19:04

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Увс аймгийн дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Үүнд:

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор – Тариалан сумын уугуул хүний их эмч Шуумарын Жийдээ

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор - Тэс сумын уугуул хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав

“2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар - Малчин сумын уугуул, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа

Монгол Улсын Төрийн Соёрхол - ГСС-ын Үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч Тариалан сумын уугуул Ж.Түмэн-Өлзий

УНТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Сагил сумын уугуул О.Сэргэлэн

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Увс аймгийн Төрийн аудитын нягтлан бодогч Сайндайн Алтанхундага

Увс аймгийн Хяргас сумын өндөр настан Сундуйн Балжинням

Увс аймгийн ахмадын хороо эдийн засагч, зохион байгуулагч Нордодын Дорж

Алтан гадас одонгоор:

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн ахмад настан Халзаан Алтанцэцэг

Тариалан сумын ЗДТГ-ын Дарга менежер байгаль хамгаалагч Нийгмийн халамжийн байцаагч Төмөр-Очирын Баатарсайхан

Увс аймгийн Улаангом сумын өндөр настан Чойжилжавын Бат-Ерөөл

Увс аймгийн Өндөрхангай сумын татварын хэлтсийн байцаагч Монпоодойн Батсүх

Увс аймгийн Тэс сумын "Цагаан хад" ХХК-ийн инженер Гатавын Баттулга

Увс аймгийн Түргэн сумын Өндөр настан Авирмэдийн Бурмаа

Увс аймгийн Наранбулаг сумын ахмад настан Олдморын Буянжаргал

Увс аймгийн Ховд сумын өндөр настан Авирмэдийн Буянжаргал

Увс аймгийн ЕС-ын 3-р сургуулийн биеийн тамирын багш Басангийн Жамсран

Увс аймгийн Ойрад ХДТ-ын бүжиг дэглээч Дүмбээгийн Цэвээнчимэд

Увс аймгийн Улаангом сумын ахмад настан Жигжидийн Цэдэн

Увс аймгийн ахмадын хорооны жолооч Тивийн Эрдэнэцог

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Увс аймгийн Чандмань сумын Нэгдэл дундын үйлдвэр цахилгаанчин мончёр Чойрогийн Баатар

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг Их эмч Сандагийн Баяраа

Увс аймгийн Хяргас сумын өндөр настан Сүрэнгийн Буянтогтох

Увс аймгийн ЕБ-ын 3-р сургуулийн бага ангийн багш Энхжаргалын Дуламханд

Увс аймгийн НААҮ-ийн газар цахилгааны техникч Янзаны Тэгшжав

Увс аймгийн Улаангом сумын дулааны 2-р станцын засварын мастер Самданы Уртнасан

Увс аймгийн Өлгий сумын ЭМТ-ийн ерөнхий мэргэжлийн сувилагч Сандагийн Чулуунхүү

Цэргийн хүндэт медалиар:

Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрх зүйч Цэвээний Алтанзул нар тус тус шагнуулсан байна.

Аймгийн ИТХ болон ЗДТГ-аас төрийн дээд одон медалиар шагнуулсан Увс нутгийн сайчуулдаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 

Холбоотой мэдээ