Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 17:20:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Орхон аймгийн удирдлагууд өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж, амжилт бүтээл гаргасан иргэдээ шагнаж урамшууллаа.

Өнөөдөр  аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал Рашаант багийн зарим иргэнд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын шагналыг гадуулан өглөө. 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга  95 наснаас дээших ахмадууддаа гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай бөгөөд эдүгээ 99 настай Баянбулаг багийн өндөр настан Жигжидийн Баулаа гуайн гэрт очиж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өглөө.

 

 

Холбоотой мэдээ