“Ном” сэдэвт форумыг цахимаар зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2021-02-10 12:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид, орчуулагчид, хэвлэлийн газар, үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон “Ном” сэдэвт форумыг мягмар гарагт  цахимаар зохион байгуулав.


Цахим форумд оролцогчид Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу isbn, зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн талаар ярилцав.


Тухайлбал, Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцааны талаар Соёлын яамны номын сангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Б.Баяраа, ном бүтээгчдийн төлөөлөл, зохиогч Б.Шүүдэрцэцэг номын худалдаа, татварын бодлогын талаар, ШӨХТГ-ын газрын дарга Ш.Цэрэндулам номын салбарын дахь мэдэх эрх, ба хэрэглэгчийн эрхийн талаар танилцуулж, хэлэлцүүллээ. 


Уг форумд хэлэлцэн дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн бодлогын чиглэл гаргах юм байна.



Холбоотой мэдээ