Аврах 105 дугаар анги автомашины дугуй засвартай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-10 11:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчдад зориулж дугуй засварын өрөө гарган тохижуулж, ашиглалтад оруулжээ.


Автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор дугуй засварыг иж бүрэн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглож, албанд ашиглаж байна.


Дугуй засвартай болсонтой холбогдуулан улирлын дугуйн тавиурыг шинэчиллээ гэж НОБГ-ын нийслэлийн Аврах 105  дугаар ангиас мэдээллээ.



Холбоотой мэдээ