Хонконгийн хэвлэлийн магнатыг барьцаагаар суллахаас татгалзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-09 11:32:02

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн давж заалдах шатны шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа. Түүнийг дөрөвдүгээр сарын дундуур болох шүүх хурал хүртэл цагдан хорино гэж RTHK радио станц мэдээлэв.


Сөрөг хүчний зүтгэлтнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд луйврын хэрэгт холбогдуулан баривчилж, 12 дугаар сарын 11-нд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэж буруутгажээ.


Хонконгийн шүүх Лайг 10 сая хонгконг долларын (1.3 сая ам.доллар) барьцаагаар гэрийн хорионд байлгах шийдвэрийг 12 дугаар сарын 23-нд гаргасан боловч 12 дугаар сарын 31-нд шийдвэрээ цуцалж, түүнийг урьдчилан хорих төв рүү буцаажээ. Түүний өмгөөлөгчид энэ шийдвэрийг давж заалдахыг оролдсон байна.


“Next Digital Media” хэвлэлийн компани болон "Пинго жибао" сониныг үүсгэн байгуулагч болох Жимми Лай хэд хэдэн хэрэгт холбогджээ. Хонконгийн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаануудын гол зохион байгуулагчдын нэгд тооцогддог тэрбээр АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт холбоотой байсан бөгөөд Хятад, Хонконгийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байсан аж.


Холбоотой мэдээ