Д.Трампыг үймээн самуунд өдөөн турхирсан гэдгийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-09 09:21:32

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд нийслэл Вашингтон хот дахь Конгрессын байр руу өөрсдийн дураар халдсан гэж Д.Трампын өмгөөлөгч нар даваа гарагт мэдэгджээ.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Д.Трампт импичмент зарлах тогтоолыг өнгөрсөн сард баталсан бөгөөд түүнийг шүүх ажиллагаа Сенатын танхимд мягмар гарагт эхлэх юм. Тэрбээр хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаас нь огцруулж шүүхэд татах асуудалд /импичмент/ хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгч асныг эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө дэмжигчдэдээ хандан хэлсэн үгнээс нь улбаалан Төлөөлөгчдийн танхим түүнийг “үймээн самуунд өдөөн турхирсан” хэмээн буруутгасан юм. Тэрбээр шүүх ажиллагааны үеэр мэдүүлэг өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Д.Трампыг дэмжигчид Капитолын байр руу халдах үеэр таван хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэгэн ажилтан байжээ. 

Холбоотой мэдээ