Орхон аймагт сонгуулийн насны 67 мянга 700 иргэн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-08 14:05:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Сонгуулийн хороо мэдээлэл хийлээ. УИХ болон Орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр нийт  43 Хэсгийн хороо  ажиллана.

Санал авах байранд төрийн 300 гаруй алба хаагч ажиллана. Мөн Мэдээлэл, технологийн болон Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 51 төлөөлөгч ажиллах ажээ. Тэд сонгогчийн шилжүүлгийг хийх үүрэгтэй. Иргэний шилжилт хөдөлгөөн өнгөрсөн сарын 30-нд хаагдсан бөгөөд зайлшгүй шилжүүлэг хийх иргэд сонгуулийн санал хураалтаас 14 хоногийн өмнө өөрийн харьяалагдах Хэсгийн хороондоо хандах юм.

Түүнчлэн Сонгуулийн хороонд ажиллах хүмүүс холбогдох журмын дагуу сонгогчдын хурууны хээ авах тоног төхөөрөмж болон нэрсийн жагсаалтыг хариуцна. Орхон аймагт сонгуулийн насны 67 мянга 700 иргэн бий.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ