Эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хөгжлийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-08 12:22:16

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжих танхим нээгдлээ.

Тус танхим нээгдсэнээр  эмч, мэргэжилтнүүд ажил мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд онолын талын гадаад дотоодын 80 гаруй төрлийн эрүүл мэндийн хаяг, эрүүл мэндийн холбогдох мэдээлэл бүхий ном сэтгүүлийг бэлтгэж,  гадаад дотоодын эмч мэргэжилтнүүдтэй холбогдож мэргэжлийн зөвлөгөө авах, хамтарч ажиллах,мэдээллийн орчинг бүрдүүлснээрээ онцлог гэнэ.

Тус аймагт 1521 эмч, эмнэлгийн ажилчид 117 эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ба хөгжлийг дэмжих төвийн нээлтэнд 150 гаруй эмч, сувилагч оролцож гардан үйлдлийн молейж, хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтэц, арга зүйн болон яаралтай тусламжийн сургалтын материалаар бүрэн хангагдсан төвтэй болсондоо талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ