Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Булган суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-05 15:40:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын баг өнөөдөр тус аймгийн хамгийн алслагдсан сум болох Булганд /аймгийн төвөөс 350 км/ ажиллаж байна.

Засаг даргыг аймгийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлагууд дагалдаж явна.

Ажлын баг сумын өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт, өвс тэжээлийн нөөцийн ашиглалт, хуваарилалт, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын явц, улсын болон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм. 

Холбоотой мэдээ