Өнгөрсөн 24 цагийн дотор 38 хүнд коронавирусний халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-05 11:00:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 38 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, СүхбаатарБГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 14 283 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 


Холбоотой мэдээ