Шинжээчдийн багийн аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-02 18:03:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа хийж буй мэргэшсэн шинжээчдийг бэлтгэх зорилготой “CFA Research Challenge” тэмцээний аваргууд тодорлоо.

Энэ удаагийн тэмцээн нь COVID-19” цар тахалтай холбоотойгоор цахим хэлбэрээр болж 7 их, дээд сургуулийн 9 багийн 45 оюутан оролцов. Үүнээс СЭЗИС-ийн ′′AXIOM" баг тэргүүн байр эзэлж, Ази Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авлаа. Удаалаад МУИС-ийн ′"ТИТАНС′′ баг, мөн СЭЗИС-ийн "МЕРАКИ"  баг 2-3 дугаар байрыг тус тус эзэллээ. 


Тэмцээнийг Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Хөрөнгийн бирж Монголын Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа. “CFA Institute Research Challenge /Судалгааны Сорил/ тэмцээн нь 5 дахь жилдээ болж байна.

Энэхүү уралдаан тэмцээнээр оюутнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид олон улсын стандарт шаардлагын дагуу шинжилгээ судалгаа хийдэг тул зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчдийг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 




Холбоотой мэдээ