Мэргэжил сонголтын талаарх сургалтыг үнэгүй явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Залуучуудын хөгжлийн төвөөс "Амжилтын гараа" сургалтыг төгсөх ангийн 86 хүүхдэд зохион байгуулж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд тав хоног үргэлжлэх ажээ.
Тус төвөөс ЭЕШ-даа бэлтгэж буй Улиастай сумын таван сургуулийн төгсөгчдөд зориулан хоногийн сургалтыг зохион байгуулж буй юм. Тухайлбал өсвөр үеийн дэмжих бүлгийхэн "Мэргэжил сонголт"-ын талаарх сургалт, “Амжилтаа хэрхэн эхлүүлэх вэ”, “Шинэ санаа төлөвлөлт хэрэгжүүлэлт” гэх зэрэг цагийн сургалтуудыг явуулж байна.
Дээрх сургалтанд заавал төгсөх ангийн гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн, их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой юм байна. Сургалтын үеэр хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, авьяас чадварт тохирсон алс ирээдүйтэй мэргэжлийг хэрхэн зөв сонгож эзэмших талаар зохих мэдлэгтэй болж шинэ санал санаачилгаа хэрхэн яаж хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжааг хаанаас олох, хэрхэн дээшлүүлэх, гадаадад болон дотоодод оюутан болж суралцахад юуг анхаарах вэ хэмээн олон талын зөвлөгөөг авах юм байна.
Завхан Б.Мягмарсүрэн