Францад хүн амины хэрэг гарсан тохиолдол 90 хувиар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /Le Figaro/. Францад
сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амины хэргийн гаралт 91 хувиар өсөж, урьд өмнө
нь байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
Францын Дотоод хэргийн яамны статистик мэдээлэлд дурдсанаар, тус улсад
өнгөрсөн онд хүн амины 4472 хэрэг бүртгэгдсэн нь сүүлийн 20 жилийн хугацаанд 91
хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ тоо 2020 онд 2338 байсан аж.
Түүнчлэн, өнгөрсөн онд хулгай дээрэмтэй холбоотойгоор хүний амийг хөнөөхийг
завдсан тохиолдол 2019 оныхтой харьцуулахад 19.3 хувиар өссөн бол мөн ийм
шалтгаанаар хүний амийг хөнөөсөн тохиолдол 17.1 хувиар нэмэгдсэн байна. Зодуулсны
улмаас амиа алдсан хүний тоо 7.3 хувиар өсжээ. Ерөнхийдөө Францад хүн амины
хэрэг гарах тохиолдол 2013 оноос хойш тасралтгүй өсжээ.
Хүн амины хэргийн тоо өссөн нь 2015, 2016 онуудад Францад үйлдэгдсэн
террорист халдлагын үеэр олон зуун хүн
амиа алдсантай холбоотой юм хэмээн гэмт хэрэг судлалын профессор Ален Боэр
ярьсан байна. Ницца, Парис хотод болсонтой ижил томоохон террорист халдлага хэд
хэдэн удаа болсны дараа ч хүн амины хэргийн тоо буураагүй бөгөөд амиа алдсан
хүний тоо өссөн гэдгийг тэрбээр онцолсон байна.