Говьсүмбэрт 63 хүнийг гэрт нь тусгаарлажээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-01-31 23:40:14

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Улаанбаатараас Дорноговь аймагт  албан ажлаар очсон хүний PCR-ын шинжилгээний хариу эерэг гарсан тул түүний явсан газар, ойрын хавьтлын хүмүүсийг олж тусгаарлах ажлыг албаныхан зохион байгуулж байна.

Тухайн иргэн энэ оны нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол иджээ.

Тиймээс Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарласан бол халдвар авсан иргэнтэй тухайн хоолны газарт нэг цаг хугацаанд хооллож байсан иргэдийг ч олж илрүүлэн тусгаарласан байна. 

Холбоотой мэдээ