Засгийн газар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-01-30 13:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр бүрэлдсэн Монгол Улсын Засгийн газрын анхны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар COVID-19” халдварын нөхцөл байдлын талаарх УОК-ын мэдээллийг сонсох аж. Сар шинийн баяртай холбоотой хөл хориог 2 дугаар сарын 5-наас тогтоох талаар мэдээлэл цацагдаад байгаа бол Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс энэ талаар яригдаагүй гэдгийг мэдээллээ. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ үеэр хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд асан Я.Содбаатар мэдээлж байсан юм. 

Холбоотой мэдээ