Даланзадгадад "Худалдааны гудамж" байгуулах төслийн баг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-29 17:34:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Худалдааны гудамж" байгуулахаар төслийн баг бүрдүүлж байна.
Өнгөрсөн оны сүүлээр энэхүү төслийг санаачилсан бөгөөд ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа аж. Төслийн багийг бүрдүүлсний дараа газрын байршил болон ямар зураг төсөл байхыг шийдвэрлэх юм байна. Уг төслийн багт орох хүсэлтэй иргэд шинэлэг бизнес эрхлэх сонирхолтой, бизнесийн санаагаа олсон байх, өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх боломжтой байх, төслийн багт тууштай, хамтран ажиллаж, хэрэгжүүлж дуусгах хүсэл сонирхолтой байх шаардлагатай юм. Төслийн багт орж ажиллахыг хүссэн иргэн Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Будгэрэлийн цахим хаягт болон 90104010 дугаарт холбогдох боломжтой. Төслийн багийн анхны уулзалтыг 2021 оны 02-р сарын 15-ны өдөр зохион байгуулах аж. Анхны уулзалтаар төслийн багийн удирдлага зохион байгуулалт, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ