Б.Обамагийн зөвлөх асан Иран хариуцсан тусгай элчээр томилогдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-29 10:29:47

ЛОНДОН. /Reuters/. Барак Обамагийн засаг захиргааны гадаад бодлого хариуцсан ахлах зөвлөх асан Роберт Маллиг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Ираны асуудал хариуцсан тусгай элчээр томилох бодолтой байна.


Ираны эрх баригчдыг тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд хүлээсэн үүргээ эргэн биелүүлнэ гэж эрх баригчид найдаж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өмнө нь мэдэгдсэн юм.


Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргах шийдвэрийг өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд гаргасан. Үүний дараа АНУ Ираныг эдийн засгаар бооход чиглэсэн дээд зэргээр шахалт үзүүлэх кампанит ажлаа эхлүүлсэн юм. Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлттэй холбоотой хямралыг даван туулах зорилгоор Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна Герман улс Ирантай байгуулсан юм. Энэ төлөвлөгөөнд АНУ-ыг эргэн оруулахад бэлэн буйгаа Ж.Байден өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ