"Тандэм инвэст", "Шивээ овоо"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-28 20:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 28-ндөр энгийн арилжаагаар 35 ХК-ийн 687,773,662.45 төгрөгийн үнийн дүн бүхий 761,686 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Тандэм инвэст" (VIK+11.76%) болон "Шивээ овоо" ХК (SHV+8.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-8.99%) болон "Оллоо" ХК (OLL-8.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 48,042 ширхэг нэгж эрхийг нийт 5.2 сая төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 0.66 хувиар буурч, 21353.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,959,185,382.26 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ